Categories
мэдээ нийгэм

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд төв талбайд болж байна DNN.mn

НЗДТГ, НАЖГ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын нэгний өдрүүдэд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Соёлын өдрүүдэд БНСУ-ын Хойд Гёнсан, Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирснээс гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайханы үйлчилгээ эрхлэгч жараад аж ахуйн нэгж байгууллага оролцож үйлчилгээгээ хүргэж байгаа юм. Соёлын өдрүүдээр БНСУ-аас хүрэлцэн ирсэн “Юн Мён Хва” үндэсний бүжгийн хамтлаг, “НУМҮРИ” амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж байна. Мөн Солонгос ардын урлагийн тоглолт, электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таэквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүдийг толилуулж байна.

Түүнчлэн Солонгос үндэсний бүжиг, таэквондогийн хамтарсан тоглолт, K-POP бүжгийн тоглолт, гудамжны бүжгийн үзүүлбэр, “OPEN MIC” тэмцээн, хурдан идэх тэмцээн зэргийг зохион байгуулж байна.

Ташрамд сонирхуулахад энэ үеэр талбайд хүрэлцэн ирсэн үзэгчдээс K-POP концертын тасалбар болон БНСУ-руу зорчих хоёр талын тийзний сугалааны тохиролын азтан тодруулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *