Паражүдочид өнөөдөр /2024.09.02/ Парисыг зорилоо. Пара жүдочид “Парис-2024” олимпод оролцох дөрвөн эрх авсан.
Тодруулбал,
48 кг Т.Сувд-Эрдэнэ
-70 кг Л.Туруунаа
-90 кг Б.Баттөгс
+90 кг Д.Ганбат нар эрх авсан билээ.
Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар ажиллаж буй.
Монголын паражүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Жадамбаа уг багийг ахалж оролцоно.