Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газрууд байгаа. Нийт ажилчдын тоо 361 хүн байна. Эдгээрт газар хэлтсүүдээр нь тусгайлсан Засгийн газрын 22 дугаар тогтоолоор тогтоосон аргачлалын дагуу чиг үүргийн шинжилгээ хийж үзсэн. Нийт 81 чиг үүрэг давхацсан байна. Нийт 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа.
Нийт 30 албан тушаалтан 361 албан хаагчийн 8 хувьтай тэнцэх хэмжээний хэмнэлтийг үүсгэх боломж байна. Жилдээ 900 орчим сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэх боломж байна. Энэ талаар Засгийн газарт танилцуулж, бүтэц зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болсон. Өнөөдөр манай салбарыг харвал, жижиг толгойтой, том гэдэстэй, хөл нь чөргөр нөхцөл байдалтай байна. Тиймээс бид 73 албан тушаалын заримыг нь орон нутаг руу шилжүүлнэ. Орон нутагтай боловсролын газруудын ачааллыг бууруулж, идэвхтэй ажиллуулахад чиглэж, судалгааны байгууллагуудаа дэмжинэ” гэв.