Эрдэнэт хотод орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтад орж буй “Номын өргөө” цогцолбор барилгын нээлт боллоо.
Тус арга хэмжээг нээж Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал үг хэллээ. Тус нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Батлут, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Америкийн Нэгдсэн Ул
Тус барилгад Орхон аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулах бөгөөд “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хий VIP өрөөнүүд болон Багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм. Гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь мөн уншлагын өрөө, интернет өрөө, Maker space, E-sport, сургалт, болон хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлжиндээ 315 хүнийг зэрэг хүлээн авч ном соёлоор үйлчлэх боломжтой аж.
Харин Эрдэнэт хотын яг төв цэгт байршилтай Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгох талаар Соёлын яам, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд санал нэгдлээ. Ингэснээр Монгол Улсын гурав дахь том хот гэгддэг Эрдэнэт хотод тулгамдаад байсан номын сангийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд тодорхой алхам болж буй.
Орхон аймаг буюу Эрдэнэт хот нь 105.269 хүн амтай. Үүнээс 46,7 хувийг нь 19 нас хүртлэх хүүхэд залуучууд эзэлж байна. Тус аймагт одоогоор төр, хувийн хэвшлийн 40 орчим цэцэрлэгт 8789, 25 ерөнхий боловсролын сургуульд 24644 хүүхэд сурч хүмүүжиж байга бол Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын дагуу цаашид их дээд сургуулиуд, оюутнуудыг тоо нэмэгдэх хандлагатай байна.
Номын өргөө цогцолбор барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Шинжүү” ХХК 2021 оноос эхлэн барьж ийнхүү ашиглалтад хүлээлгэн өглөө.
One reply on “Орхон аймгийн шинэ номын сангийн нээлт болов DNN.mn”
Хамгийн том нүгэл хомхой сэтгэлээс арвиждаг