Categories
гадаад мэдээ

Оросын цөмийн шинэ номлолыг дэлхий дуу нэгтэй буруутгав DNN.mn

Өмнө нь Оросын цөмийн номлолд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хуралдааны үеэр “Москва цөмийн цохилт өгөх үндэслэлүүдийн жагсаалтыг өргөжүүлж байна” гээд “ОХУ-ын бүрэн эрхт байдалд ердийн зэвсгээр ноцтой аюул заналхийлэл учруулсан тохиолдолд цөмийн хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх болно” гэж мэдэгдэв. Баримт бичгийн шинэчилсэн хувилбарт цөмийн зэвсэггүй аливаа улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотой, эсвэл дэмжлэгтэйгээр Орост хийсэн түрэмгийллийг Орос руу хийсэн хамтарсан дайралт гэж үзэх болсон гэж Путин нэмж хэлэв. Мөн Беларусийн эсрэг түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орост цөмийн зэвсэг хэрэглэх эрх үүснэ” гэж мэдэгджээ. РИА Новости “Орос улс цөмийн зэвсэг ашиглахдаа маш хариуцлагатай хандсаар ирсэн бөгөөд энэ нь тус улсын бүрэн эрхт байдлыг хамгаалах эцсийн арга хэмжээ юм” гэж мэдээлсэн бол ТАСС “Путин анх удаа цөмийн зэвсгийн асуудлаарх Оросын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хуралдааныг олон нийтэд нээлттэй хийв” гэж мэдээлэв. Харин Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “ Энэ бол Киевийг дэмжиж буй барууны орнуудад өгсөн анхааруулга” гээд “Энэ бол эдгээр улсууд манай улсад цөмийн бус янз бүрийн аргаар халдлага үйлдвэл ямар үр дагавар гарахыг анхааруулж буй дохио юм” гэж тайлбарлав. Европын Комисс ОХУ-ын цөмийн номлолоо өөрчлөх тухай мэдэгдлийг “Владимир Путины онц хариуцлагагүй, хүлээн зөвшөөрөгдах ёсгүй зан үйлийн үргэлжлэл” гэж нэрлэв. Европын Холбооны Гадаад бодлогын албан төлөөлөгч Петер Стано Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “ Путин цөмийн зэвсгийн сүрдүүлгээр анх удаа “тоглож” байгаа нь энэ биш юм” гээд “ОХУ-ын ерөнхийлөгч энэ удаад НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр цөмийн сүрдүүлгээр дахин дахин тоглохоос ичихгүй гэдгээ нотолж, өөрийн жинхэнэ дүр төрхөө дэлхий дахинд харуулав. Европын Холбоо энэхүү заналхийллийг эрс эсэргүүцэж, бидний байр суурь өөрчлөгдөхгүй, хэвээр байх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн улс орныг төлөөлж буй хүн ямар бодлогогүй, хариуцлагагүй үйлдэл хийж байгааг олон улсын хамтын нийгэмлэгийн бусад түншүүддээ ойлгуулахыг хичээх болно. Учир нь Путин энх тайвныг сахиулах энэхүү олон улсын байгууллагын үүргийг хөсөрдүүлж байна” гэж мэдэгдэв. Мөн АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен О Х У – ы н е р ө н х и й л ө г ч В.Путины цөмийн зэвсгийн шинэ сүрдүүлгийг эрс шүүмжилж “Энэ бол үнэхээр хариуцлагагүй явдал бөгөөд өмнө нь Путины цөмийн з э в с г и й н с ү р д ү ү л г и й г дэлхийн олон улс, тэр дундаа Хятад улс хүртэл шүүмжилж анхааруулж байсан. Гэтэл НҮБ-ын Е р ө н х и й А с с а м б л е й н хуралдааныг тохиолдуулж Путин шинэ заналхийлэл өдөөж байна. Өнөөдөр цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх талаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болоод байхад Путины энэ мэдэгдэл дэлхий нийтэд сөрөг үр дүн үзүүлж байна” гэж мэдэгдэв. Үнэндээ бол Путины дээрх мэдэгдлийг энгийн үгээр тайбарлавал ийм юм. Энэ сарын 20-нд Украины ерөнхийлөгчийг АНУ-д очиход Путин өөрийн сүр хүчийг харуулахаар шийдсэн ч Оросын Плесецк цэргийн сансрын буудалд “RS-28 Sar￾mat” тив алгасах баллистик пуужин нь хөөрөлгүй өөрийн үүр болох хонгилд дэлбэрч, 62 м өргөн цооног үүсч, тэр хавийнхаа дэд бүтцийг газрын хөрстэй тэгшлэн ажилчид, цэргийн удирдлага, эрдэмтэн судлаачид нь амь үрэгдсэн гал түймэр хиймэл дагуулын авсан зурганд хүртэл буусан юм. Сэтгүүлчид Оросын “Сармат” п у у ж и н г и й н т у р ш и л т амжилтгүй болсон талаар асуухад Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Бидэнд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Энэ нь манай армийн бүрэн эрхэд хамаарах асуудал тул би тэдэнтэй холбоо барихыг та бүхэнд зөвлөж байна” гэж хариулсан билээ. Гэтэл Орост ийм явдал бас анх удаагаа ч болж байгаа юм биш. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-нд АНУ- ын ерөнхийлөгч Жо Байден Киевт айлчлах үеэр Оросууд бас “Сармат”-аа хөөргөсөн юм. “Сармат” пуужингийн хөдөлгүүрийн эхний шат ажиллаж пуужин үүрнээсээ хөөрсөн ч дараагийн шат нь ажиллаагүй учир агаарт хөөрч чадалгүй буцаж газарт унасан. Харин үүнийг Кремлийн суртал ухуулагчид “Манай “Сармат”-ын туршилт хэсэгчлэн амжилттай болсон” гэж зарласан. Хэрэв Оросын “Сармат” пуужин атомын бөмбөг тээж байсан бол үүрнээсээ хөөрсний дараа эргэж өөрсөд дээр нь унаж дэлбэрэх байв. Ийм явдлыг Оросууд “хэсэгчилсэн амжилт” гэх юм байна. Үнэндээ бол ОХУ- ын Үндсэн хуулиараа Оросын цөмийн зэвсгийн гол бүрэлдэхүүн болох олон давхар байшин шиг радааруудад нь дроны дараалсан цохилт өгөхөд, Курск мужийн зарим газар нутгийг нь Украин эзлэн авангуут л Путин хариу болгон цөмийн цохилт өгөх ёстой байсан. Гэтэл Үндсэн хуулиа биелүүлээгүй хүн цөмийн номлолдоо өөрчлөлт оруулах тухай ярьж сууна. Мөн олон улсын судлаачид, давуу байдлаа алдах учраас Оросын худалдааны гол холбоотон Хятад, Энэтхэг улсууд Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхийг яасан ч зөвшөөрөхгүй, мөн НАТО түрүүлж цохилт өгөхгүй, цөмийн дайн гарахгүй гэдгийг мэдэж байсан генералууд нь Оросын цөмийн бөмбөг, тээгч пуужингуудаа аль хэдийнэ “идчихсэн” гэж тайлбарлаж байгаа билээ. Бас Путин ямар нэгэн аргаар ганц нэг цөмийн бөмбөг, пуужин хөөргөх гэж оролдвол АНУ, Их Британи, Франц улсууд хоорондоо зөвлөлдөж цаг алдалгүй, тус тусдаа энгийн пуужингуудаар шууд цохилт өгч Москвагийн удирдлага, Украинд байгаа арми, хамгийн гол нь Путинг өөрийг нь шууд устгана гэдэг нь тодорхой болчихсон. Тэгээд ч Путин дээрх мэдэгдэлдээ “цөмийн цохилт өгнө” гэж хэлэлгүй, харин “хэлэлцэж эхэлнэ” бас “эрх үүснэ” гэсэн билээ. Мөн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр.Хятад, Бразилаас гадна Боливи, Турк, Өмнөд Африк, Колумб, Египет, Индонез, Казахстан, Кени, Замби, Алжир гэсэн 12 улс гарын үсэг зурж “Бид үй олноор хөнөөх зэвсэг, ялангуяа цөмийн, хими, биологийн зэвсэг хэрэглэх аюулаас татгалзахыг уриалж байна” гэсэн албан мэдэгдэл гаргав. Иймээс энэ бүхэн бол Путины дотооддоо өөрийгөө яагаад Үндсэн хуулиа биелүүлээгүй болохоо тайлбарлах гэсэн, харин гадагшаа бол өөрийнх нь тавиул болчихсон Трампын сонгуульд дэмжлэг үзүүлэх гэж оролдож буй түүний сураггүй болоод байсан шинэ “улаан шугам” тавих оролдлого буюу ээлжит худал сүрдүүлэг юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *