Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амь насаа алджээ DNN.mn

Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчиж явсан автомашин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Суудлын автомашинд зорчиж явсан 35 настай М, Н нар амиа алдсан байна.

Харин автобусны жолоочийн бие маш хүнд байгаа бөгөөд ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна.

Зам тээврийн осолд орсон автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт явуулахаар БНХАУ-аас авч ирж байсан шинэ автобус ажээ.

One reply on “Орон нутгийн замд осол гарч хоёр хүн амь насаа алджээ DNN.mn”

Өөө ямар харамсалтай юм бэ болгоомжтой явалдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *