Categories
мэдээ нийгэм

Он гарсаар усны ослоор 16 иргэн амь насаа алджээ DNN.mn

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар усны ослын улмаас 16 иргэн амь насаа алджээ. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Л.Тамир дараах зөвлөмжийг хүргэлээ.

Тэрээр “Зуны улиралд иргэдийн аялал, зугаалга эхлэхээр усны ослын тохиолдлын дуудлага мэдээлэл бүртгэгдэх нь ихэсдэг. Усны ослоор амь насаа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна. Иргэд аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээллийг цаг алдалгүй авах шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд гол мөрний дагуу амарч, аялахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхдэд тавих анхаарал суларсны улмаас хүүхэд усанд осолдох эрсдэл өндөр байдаг. Үүнийг анхаарахыг зөвлөе. Хөдөө орон нутагт зорчихдоо гарц гарамгүй газраар гол гаталж байгаад амь насаа алдах тохиолдлууд байдаг учир баталгаатай зам, гүүрийг сонгож зорчих хэрэгтэй.

Хийлдэг гудас, тоглоомуудыг ашиглаж хүүхдээ гол мөрний усанд тавьдаг. Аяллын дэлгүүрүүдэд зарагдаж буй зарим хэрэгсэл усан бассейнд зориулагдсан байдаг. Бассейнд зориулагдсан хэрэгслүүдийг голын усанд ашигласнаас мод, чулуунд цохигдон хагарч, амь насаа алдах эрсдэлтэй учир зориулалтыг сайн судалж, худалдан авах нь зүйтэй. Хөдөө орон нутагт хоноглохдоо уулын ам, гуу жалга, сайр зэрэг үерт өртөх газрыг сонгохгүй байх”-ыг зөвлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *