Categories
мэдээ нийгэм

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18,19-нд дулаахан байх боловч 20-ноос сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай багатай, дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 04-нд нутгийн зүүн хэсгээр, 06-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн салбар уулсаар, 06-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 06-нд ихэнх нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 06-нд бага зэрэг сэрүүснэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *