Categories
мэдээ нийгэм

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна DNN.mn

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд “Хатант форест” ХХК нь Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумын ойн сангийн 27000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

2024 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хотонт сумын 3000 га талбайд, Хайрхан суманд 2000 га талбайд тус тус тэмцлийн ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Өлзийт, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Хайрхан сумдад ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна.

“Хатант форест” ХХК, “Сайхан ойн төлөө” ХХК-иуд ИТА 11 ажилтан, улирлын түр 32 ажилтан буюу нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

One reply on “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил Архангай аймагт үргэлжилж байна DNN.mn”

Hello there! I know this is kind of off topic but I was wondering if you knew where I could get a captcha plugin for my comment form?
I’m using the same blog platform as yours and I’m having difficulty finding one?
Thanks a lot!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *