Нийслэлийн хаврын хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг 375 дэлгүүрт худалдаж буй. Үнийн хувьд хонины мах килограмм нь 8900, үхрийн мах кг нь 11500, ямааны мах кг нь 6700 төгрөгийн үнэтэй. Иргэдийн эрэлт хэрэгцээнд зориулж өргөтгөсөн худалдааг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулж буй. Хуваарийн дагуу дараах байршлуудад худалдаа болно.
Энэ 7 хоногт есөн дүүргийн 34 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Маргааш, нөгөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 11, 12-нд нөөцийн мах худалдаалах цэгүүдийн байршлыг толилуулъя.