Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 70 хувь нь цастай байна DNN.mn

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Монгол орны нийт нутгийн 70 хувь нь цастай, зарим аймгийн сумд зудын нөхцөл байдалтай байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгорын Баянбулаг суманд зудын нөхцөл байдалтай байгааг албаныхан мэдээлэв. Мөн Увс аймгийн ес, Ховдын зургаа, Завханы тав, Баянхонгорын таван сумаас гадна Говь-Алтайн Хөхморьт, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Сүхбаатар, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Хөлөнбуйр, Халхгол, Төв аймгийн Угтаалцайдам суманд зудархуу байгаа аж.

Өчигдөр болсон Улсын онцгой комиссын Шуурхай штабын хурал дээр танилцуулснаар Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд цасны зузаан хамгийн их буюу 23 см хүрчээ. Мөн Завханы Баянхайрхан, Увсын Улаангом, Хяргас, Малчин сумаар 15 см, Баянхонгорын Жаргалант, Сэлэнгийн Хүдэр суманд 14 см, бусад нутгаар 0-13 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Тэгвэл улсын хэмжээнд 17913 өрх, 7.3 сая толгой мал отор, нүүдэл хийж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй танилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *