Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэх тооцоо гарчээ. Хэдийгээр ахмадууд тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байдаг нь судалгаагаар батлагджээ.
2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203779, 60-69 насны эрэгтэй 83336 иргэн байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай гэж үзжээ. Мөн судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байна.