Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд 574 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гарчээ DNN.mn

Улаанбаатар хотыг тойроод газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Газар хөдлөлтийн давтамж, хүч жилээс жилд нэмэгдэж байгааг судалгаагаар баталсан тухай ОБЕГ-аас мэдээлсэн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт Засгийн газраас улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулах журам гаргасан. Уг журмыг  өнөөдөр 17 дахь жилдээ 16 цагаас хэрэгжүүлэх юм.

Эл өдрийг угтаж ОБЕГ, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төв, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн чанарын хэлтсээс хамтарсан мэдээлэл хийсэн. Нийслэлийн барилга байгууламж чанарын хэлтэс нийслэлийн хэмжээнд ашиглаж байгаа орон сууцны болон орон сууцны зориулалттай барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийж пасспортжуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тус газраас 2011 оноос хойш орон сууц болон төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 976 барилгыг пасспортжуулж, газар хөдлөлтийн үнэлгээ  хийжээ. Уг барилгуудыг 2002 оноос өмнө барьсан бөгөөд 976 барилга пасспортжуулснаас  574 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 205 нь хүчитгэн ашиглах боломжтой, 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.

Тэсвэргүй дүгнэлтэд орсон 574 барилга газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ бүрэн бус,  даацын бүтцийнх нь бат бөх байдал буурсан, нүдэнд харагдахуйц ан цав, хотойлт, хагаралт цууралт үүссэн байдалтай. Дээрээс нь ашиглалт хариуцаж байгаа газрууд засварыгцаг тухайд нь  хийдэггүйгээс   шаардлага хангахгүй хэмжээнд хүрчээ. Холбогдох газруудаас хүчитгэн ашиглах боломжтой 205 барилга дээр Жайкатай хамтран  шийдэл сонгохоор ажиллаж эхэлсэн бол  тэсвэргүй хэмээн дүгнэсэн 574 барилгыг буулгаж шинээр барихаар болжээ.

One reply on “Нийслэлд 574 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гарчээ DNN.mn”

газар хөдлөлтөд тэсвэргүй хуучин барилгуудын үнэ нь тэнгэрт хадсан, бараг л шинэтэйгээ адилхан түвшинд байгааг ер ойлгохгүй юм. хүчтэйхэн газар хөдлөхөд 1 төгрөгийн ч үнэ хүрэлгүй нурах эд шүү дээ…………………..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *