Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан есдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6, 7-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж тус бүр 1.000.000 төгрөг гардуулна гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.