Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын сугалааны азтангууд энэ лхагва гаригт тодорно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол нэгдүгээр сарын 15-ны 13:00 цагт болохоор болжээ.

Иргэн та 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2025 оны нэгдүгээр сарын 14-ны 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг татварын байгууллагаас санууллаа.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *