Хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн намрын мод тарих өдрүүд аравдугаар сарын 4-16-нд зохион байгуулна. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уриалав.
Мод тарих байршлууд: