Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар 1-р хороолол орчимд агаарын бохирдол их буюу 233 гэж зааж байгаа бол Толгойт, МҮОНРТ, Мишээл экспо, Баруун 4 зам, 100 айл, Монгол газар, Хайлааст, Шархад, Налайх орчмоор агаарын бохирдол бага гэж /101-199/ зааж байна.
Харин Нисэх, Амгалан, Бөхийн өргөө, Ургах наран, 5 буудал, Богд хааны ордон музей, Эрдэнэт хаягдлын сан, Яармаг орчимд агаарын хэвийн буюу 54-95, Баянхошуу, Дамбадаржаа орчимд агаар цэвэр буюу 24-32 гэж байна.