МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700 агаарын хөлгөөр Ховд аймаг руу орон нутгийн нислэг хийлээ. Уг хөлөг нь бүс нутагт нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой бөгөөд 70 хүний суудалтай аж. Хуурай түрээсээр дээрх агаарын хөлгийг авсан тул Монгол нисгэгч, монгол үйлчлэгч, монгол инженерүүд монголчууддаа үйлчилнэ. Мөн аялал жуулчлалын оргил саруудад Өмнөговь, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгууд руу үйлдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн есөн чиглэлд нислэг сэргээснээр алслагдсан аймгууд руу нэг талдаа 470-500 мянган төгрөгөөр нисэх боломж бүрдэж байсан. Одоо агаарын хөлгийн тоог CRJ-700 онгоцоор нэмэгдүүлснээр иргэд маань илүү хямд, суудлын хүртээмж сайтай, тав тухтай нисэх боломж бүрдлээ. Тухайлбал дөнгөж саяхан алслагдсан аймгууд руу талдаа 980 мянган төгрөгөөр нисдэг байсан бол одоо Улаанбаатар -Ховд, Өлгий чиглэлд 365-400 мянган төгрөгөөр Улаанбаатар -Улаангом чиглэлд 360-380 мянган төгрөгөөр, Улаанбаатар-Улиастай чиглэлд 280-340 мянган төгрөгөөр, Улаанбаатар -Алтай чиглэлд 330-380 мянган төгрөгөөр нисэх боломжтой боллоо. Тун удахгүй АНУ-руу шууд нислэг үйлдэнэ. Австрали, Вьетнам руу ч мөн удахгүй шууд нислэг үйлддэг болно” гэв.
2 replies on “МИАТ компанийн “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ Ховд аймаг руу хийлээ DNN.mn”
If you desire to grow your familiarity just keep visiting this site and be updated with the hottest gossip posted here.
Thanks to my father who informed me on the topic of this blog, this weblog is in fact amazing.