Өчигдөр (2024.01.01) онцгой байдлын байгууллагад машин шатаж байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 07:17 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Beiben North Benz ND4257” загварын ачааны автомашины бүхээг хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.01-ний өдрийн 11:52 цагт хүлээн авчээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Toyota Corolla” загварын суудлын автомашины арын хэсэг шатаж байсныг бүрэн унтраажээ.