Дэлхийн хошой аварга make up артист Ц. Ариунзаяа Францын Парис хотноо зохион байгуулагдсан гоо сайхны олимп болох Дэлхийн аваргын тэмцээнээс Ази, Америк, Европ тивүүдийг дахин тэргүүлэн Алтан цом болон хоёр хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр ийнхүү Монгол Уулсынхаа далбааг дэлхийн гоо сайхны тавцанд дөрөв дэх удаагаа мандууллаа.
MakeUp artist Ц.Ариунзаяа нь:
- Continental Cup Аваргын АЛТАН ЦОМ
- Сontinental Cup Хүрэл медаль
- 2021 оны ДЭЛХИЙН АВАРГА Неон Креатив нүүр будалтын Алтан медаль
- 2022 оны ДЭЛХИЙН АВАРГА Хуримын нүүр будалтын Алтан медальтай билээ.