Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо удирдлагын багаа өргөжүүллээ

Сагсан бөмбөгийн хөгжилд түлхэц өгч, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор МОСБХ удирдах зөвлөлийн бүтэцдээ томоохон шинэчлэлт хийв.

Үүний хүрээнд М.Баянбулаг, Я.Учрал нарыг удирдах зөвлөлийн шинэ гишүүдээр томилж, хамт олныхоо эгнээг өргөтгөсөн төдийгүй МОСБХ-ны удирдах зөвлөлийн ууган гишүүдийн нэг М.Ганжигүүр-ийг Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд томиллоо.

Эдгээр өөрчлөлт нь “Оюутны сагсан бөмбөгийн лиг”-ийн цар хүрээг тэлж, тоглогчдын ур чадварыг сайжруулан, оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. МОСБХ цаашид ч сагсан бөмбөгийн хөгжлийг эрчимжүүлж, залуу тамирчдыг дэмжин, сагсан бөмбөгийн экосистемийг бүрдүүлэх чиглэлд бодлогын шинэлэг арга хэмжээг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна.

3 replies on “Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо удирдлагын багаа өргөжүүллээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *