Categories
мэдээ улс-төр

Монголын либерал нам Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ өглөө

Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тодруулбал, Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар Ардчилсан Намд нэгдэх хүсэлтээ АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалд өнөөдөр /2025.04.04/ хүлээлгэн өглөө.

Ингэснээр он гарсаар Ардчилсан намд нэгдэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлж буй хоёр дахь нам болж байгаа юм.

Монголын Либерал нам нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр намын ээлжит IX дүгээр Их хурлаа хийж Ардчилсан Намд нэгдэх улс төрийн шийдвэрийг гаргасан байна.

Ирэх даваа гаригт болох Ардчилсан Намын 35 жилийн ойн Их хурлын үеэр ҮБХ-ны гишүүд ШИНЭ нам болон Монголын Либерал намыг нэгтгэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *