Үүрэн холбоо ба дата хэрэглээний талаарх статистик мэдээллийг Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам(ЦХИХХЯ)-наас танилцууллаа.
Манай улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 саяд хүрсэн байна.
Үүнээс
- Мобиком – 36.9%
- Юнител – 32.2%
- Скайтел – 18.6%
- Жи-Мобайл – 9.5%
- Ондо – 2.8% байгаа юм.
Дата ба яриаг хослуулсан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бий. Харин зөвхөн дата ашигладаг 371,083 хэрэглэгч байдаг аж.
Ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо дөрвөн сая бөгөөд
- Android – 2.6 сая /64.3%/
- IOS – 1.3 сая /32.7%/
- Бусад – 125,456 /3.1%/ байна.
Үүрэн холбооны нэг хэрэглэгч
- хоногт дунджаар 7.1 минут ярианы ачаалал үүсгэдэг
- сард дунджаар 12.9 мессэж илгээсэн
- LTE сүлжээнд нэг хэрэглэгч сард дунджаар 14.8 GB дата хэрэглэсэн байна.