Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая болж өмнөх оноос 47.2 мянга буюу 1.4 хувиар, өрхийн тоо 983.5 мянга болж өмнөх оноос 41.9 мянга буюу 4.5 хувиар тус тус өсжээ.
Нийт хүн амын 49 хувийг эрчүүд /1718.3/, эмэгтэйчүүд 51 хувийг /1786.4/ эзэлж байна.
Нас барсан хүмүүсийн 62.7 хувь эрчүүд /11930/, 37 хувь эмэгтэйчүүд /7111/ байна.
Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа харьяат иргэдийг хэлнэ.