Categories
мэдээ нийгэм спорт

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм DNN.mn

Манай монгол тамирчид энд тэнд тэмцээн уралдаанд орж ялаад алтан медаль юм хум авч, аварга энэ тэр болж байгаа нь харагддаг. Бид ч ялж байгааг нь хараад сэтгэл хөдлөөд өөрийн үндэстнээрээ бахархаад омогшоод явчихдаг. Сайхан байдаг нуух юу байхав.

Харин ялалт байгуулсан тамирчид маань ялалт аваад баярлаж хөөрөхийн оронд гэнэт нугасхийгээд л нугалраад уйлаад унадаг. Нөгөө омогшиж хөөрч зориг орж байсан сэтгэл палхийгээд л хулчийгаад л явчих юм. Та нар тэгдэггүй ч байж магадгүй. Би лав үндэстнээ ийм дорой нялцгар байхыг харж чадахгүй нүд халтирдаг. Ялсан баатар омогтой хөөрүү, инээд ханиад нүүрэндээ тодруулсан тэвхгэр бардам байгууштай санагддаг. Дараагийн удаа ч би ялна, та нар надтай тэмцэлдээд үзээрэй. Үнс нурамд чинь хутгаад өнгөрнө гэж мэд гэсэн хэлэмж бүх биед нь тодорч байдаг байлгүй дээ. Тэгвэл манай тамирчид ийм байж чаддаггүй. Уйлаад л, азаар ялчихлаа гэдэг ч юм уу, дахиад би барахгүй, ёстой шонгүй юм байна гээд ч байгаа юм уу. Яагаад бүх ялалт байгуулсан тамирчид уйлж орилолдоод байна вэ. Эр нь ч тэр, эмэгтэйчүүд нь бол бүүр ч ярих юм байхгүй. Хагацал үзсэн амьтад, зовлонд уначихсан хүмүүс мэт орилолдоод унадаг. Энэ сонин, юм үзээгүй нялуун зангаа одоо боль оо, тамирчид аа. Та нар хатуу хөтүүг давж ялалт байгуулсан хүмүүс биш юм уу. Та нар хаттай, шулуун, гүдэсхэн, баатарлаг зан авиртай бол оо. Ийм нялцгай хүмүүс яаж тэмцэлддэг юм. Яаж бид хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн ертөнцөд ноён нуруу гудайхгүй амьдрах юм бэ. Ялалт байгуулсан хүн уйлах биш, инээдэг юм шүү дээ. Ялаад уйлах бол ялалтын баяр гэж юм байхгүй гэсэн үг үү.

Ж.Сандагдорж

 

22 replies on “СОНИНЫ АРЫН НҮҮР: Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм DNN.mn”

Тийм шүү ёстой толгой гэдгэр харц дээгүүр бардам байх хэрэгтэй манай тамирчид аас айж л байгаа

Бүгд тм биш багийн тамирчид тэгж харагддаг ёстой хагацал үхэл дээр бгаа юм шиг бдаг энэ нөхдүүдээс болж бусад нь хэлмэгдэж бна Хаа очиж параагийн тамирчид илүү сэтгэлийн хаттай нь харагддаг шүүдээ Агуу тамирчин Содномпилжээ шиг бай Мөн Баатаржав

Тийм шүү, үнэн. Тэр штанг өргөдөг хүүхэн түрүүлчихээд учир зүггүй уйлаад монголоо гутааж билээ. Штанг өргөдөг хүн шүү дээ. Бас тэр 3х3 сагсны Хулан байна, учиргүй орилж чарлаад л…….. баярлах биш, заналхийлээд, одоо үүнээс цааш та нарыг ална гээд байгаа юм шиг. Ялчихаад, хөөрхөн инээгээд баярлаач, япончууд шиг.

Shohei ono shig boloh yum boldgooroo bolloo gesen bairta yavah heregtei shdee. Manaihan gej heden altsgar ntaltsgar n dendsen pizdaaguud goshnogo tsarailaad uilj muilaad durgui hurgeed bdag yum

Үнэн шүү Сүмагийн их аврагууд шиг л баймаар байгаа юм даа

Яг үнэн бүгд л хар нулимс асгаруулах юи инээгээд гүйхэд яадаг юм юундаа уйлдаг юм инээд л хүрдэг баймаар даа

Ёс зүй,биеэ авч явах соёл, тамирчин нэгнээ гэсэн энэрэнгүй сэтгэлээр хандах хандлага манай тамирчидад маш их дутмаг байдаг.
Сэтгэл зүйч болоод дасгалжуулагч багш нар энэ тал дээр яагаад зөвлөөд сургалт арга зүйдээ нэвтрүүлдэггүй юм бэ.?
Жаахан сэтгэлийн хөөрөл догдлол харууслаа спортын талбар талбай дээрээ дарж баймаар юм.Энэ тал дээр Япон Солонгосчуудаас харахад л болно, миний л бодол.!!

Тэгээд бас ялангуутаа хамаг чадлаараа чардайж байгаад, хамаг булчин шөрмөсөө чангалж байгаад муухай бахирахыг нь яана. Энэ гажиг заншлаа орхивол таарна. Ямар лам нь ингэ гээд заагаад өгчихсөн байдаг юм, ичмээр гэдэг нь

Нэг балай сда нь анх уйлаад, нөгөөхийн бас нэг балай сда Самсаа шархирахгүй байхын аргагүй сайхан мөч гэж шаагаад, эрэгцүүлж бодох элбэг тархигүй Үхэр монголчууд нь дагаж эмороод бархич хашгирсаар байгаад манай хэд ийм болоод шаасоон

Улсаа тоносон том хулгай луйварчингууд хойморт нь дэлгэц дүүрэн сүүлийн 10 жил сад тавьлаа! Тэгэхээр оркууд нь дагаж асгарахд дэлхийн шившиг болж бна! Ялж ялагддаг зүгээр л тэмцээн биздээ! Тэгээд энд ирээд хулгайч луйварчдийн хамгахлагч болчихно! Монго хүн ер нь ххашаа ч болчихсиин! Улсаа худалдага тононо найзаа ална, урваж шарвах бол энгиийн үзэгдэл! Улсаараа ХУД

Гүйэ Манай Монголчууд нээрээ сонин улсууд шүү.гахх Одоо сүүлдээ хүний уйлах дуулахыг хүртэл заана. Айл гэр авгай хүүхэн унасан унтсаныг хүртэл заана .Оролцохгүй юм байхгүй үнэн ажилгүй пиздаа нар шүү Өөрсдөө хүнд зааж зөвлөдөгөөрөө лаг юмуу гэхээр байдаг л нэг ажилгүй оркууд. Улсаараа солирчихийн юмаа.

Төрийн дууллаа сонсохдоо уйлвал гоё ш дээ алт авчаад

Их хичээж бэлддэг бас их стресс дарамтан дунд байдаг болов уу гэж харагддаг. Байртай боллоо гээд баярладаг ч юм уу бүү мэд.
Японы аврагууд ялчихаад даруу төлөв харагддаг ч цаанаа ихэмсэг бардам өөртөө итгэлтэй байгаа нь мэдрэгддэг. Ялангуяа жудо дээр

Тухайн үеийн байдалд тамирчин хүн биеэ яаж авч явах нь хувь хүний эрх.Баярлаад л тэгж байгаа.Гэхдээ манай тамирчдад сэтгэл зүйн бэлтгэл дутуу юм шиг санагддаг.Ялсан хүн бардам байхад илүүдэхгүй ээ.

Ж. Сандагдорж чи баярын нулимс унагаж үзээгүй, зөвхөн хагацалын нулимс урсгаж явсан хүн үү? Өчнөөн сар, жил хөлс урсгаж бэлдэж байж амжилт ирдэг за !!!!!!!

Гхдээ үнэн шүү. Заавал тэгж асгартлаа уйлах хэрэггүй. Түүний оронд схн инээвэл илүү сэтгэл татам харагдана шүү дээ

Биеэ барих чадвартай байх хэрэгтэй
Инээх маш сайхан шүү

Японы тамирчдыг хараарай юм үзсэн юм шиг л ялж байгаа харагддаг манайхан орилоол унаж байгаан тэнэг харагддаг шүү

Аргагүй шдээ дандаа шүүгчтэй нь цуг ялах гэж 2 дахин их ачаалал дарамт авч бгаа юм чинь

Монгол хүний онцлог боловуу гэж боддог баярлахдаа баярын нулимс гаргадаг байхаа

Бадар-Ууган олимпийн аварга болохдоо ямар үйлдэл үзүүлж байсныг манайхан санаж байгаа байх…Ер дажгүй шүү. Бардам байх зүгээр л шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *