Categories
гадаад мэдээ

Либертари үзэл DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Хавьер Милей “ Би либертари үзэлтэн, философийн хувьд би зах зээлийн анархист хүн” гэж өөрийгөө тодорхойлж байсан.

Либертари үзэл XVIII зууны дунд үеэс XIX зууны эхэн үе хүртэл Европод явагдсан Сэргэн мандалтын үед бий болжээ. Энэхүү үзлийн онолыг боловсруулагчид нь франц зохиолч, философич барон деМонтескью, англи багш, философич Жон Локк, шотланд эдийн засагч , философич-ёсзүйч Адам Смит зэрэг сэтгэгчид байв. АНУ тусгаар тогтносноор Либертари үзэлд ши н э түлхэц болсон гэж үздэг байна. Либертаричууд ардчилал бол Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлах явдал гэж үздэг.

Тухайлбал, Америкийн философич Жейсон Бреннан “Либертаричууд хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх явдал нь шударга ёсны гол шаардлага. Иймээс хүмүүсийн харилцаа харилцан зөвшилцөл дээр тогтож байх ёстой гэж үздэг. Либертари үзэлтнүүд хамтын ажиллагаа, хүлээцтэй байдал, харилцан хүндэтгэлийн чөлөөт нийгэм байгуулахыг эрмэлздэг” гэжээ. Иймд либертари үзэлтнүүд өнөөгийн төрийг түрэмгий, хэрэггүй зүйл гэж хардаг байна. Bri-tannica нэвтэрхий толь бичигт тайлбарласнаар “Либертаричууд нийгмийн дэг журмын зарим хэлбэр төвлөрсөн удирдлагагүйгээр аяндаа үүсдэг гэж үздэг” гэжээ. Иймээс Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хавьер Милей “Би төрийг дайсан гэж үздэг. Либерализм нь хүмүүсийг хаад, ноёдын дарлалаас чөлөөлөхийн тулд бий болсон үзэл. Тэгвэл өнөөдөр хаад , ноёдын дарлалыг манай төр, засаг гүйцэтгэж байна” гэж хэлсэн бөгөөд үүнийг нь ч олонх аргентинчууд дэмжсэн гэдэг нь тодорхой байна. Милей олон яам, агентлаг төдийгүй Төв банкийг шууд татан буулгаж төр, засгийг цомхотгоно гэж амласан бөгөөд Аргентинд сонгогчдын олонх нь либертари үзлийн энэхүү үндсэн зарчмыг дэмжээд байна. Ямар ч л байсан хөгжлөөрөө тэргүүлж байсан Аргентин улсын иргэдэд халамжийн мөнгө сул тараан энэ улсыг хагас зуун жил хог, шороотой хутгасан зүүнтнүүд, үе дамжин төрд шурган шимэгчид болж хувирсан улстөрчдөөсөө залхсан иргэд бас баруун төвийн үзэлтнүүдийн дэмжлэгээр энэ улс барууны үзэлтэй ерөнхийлөгчтэй болж чадав. Тухайлбал, Хавьер Милейн Гадаад бодлогын зөвлөх Диана Мондино Оросын “Спутник” агентлагт ярилцлага өгч “Аргентин улс BRICS байгууллагад элсэхгүй” гэж мэдэгдэв. Улс төрийн зарим удирдагчид тухайлбал , ерөнхийлөгч асан Рональд Рейган либертари үзэлтэй нэгэн байсан бөгөөд тэрбээр АНУ-ын эди й н засгийг цэцэглүүлж чадсан билээ. Харин Хавьер Милей либертари үзэлтэн эсвэл байдаг л нэг улсаа хорлогч популист эсэхийг ирж яваа цаг хугацаа харуулна.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *