Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуварга болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ.
Тус уриалгыг нийт лам, хуврагууд дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн хандивыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар болоод байна.