Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Мунгараг багийн “Сар гэрийн гол” гэдэг газар ойн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар ажиллаж, энэ сарын 15-ны өдрийн 15:25 цагт ойн гал түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт бүрэн унтраасан байна.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 225 га талбай өртжээ.