Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Хачигт хазуулсан таван хүн хэвтэн эмчлүүлж байна

Хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ.

Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ. Улмаар 

Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *