Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хилчид осолдож, төөрсөн иргэдийн амь насыг аварчээ DNN.mn

Хилийн цэргийн … дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Б.П нь өвөлжөөндөө өвс, тэжээл хүргэх зорилгоор 3 том хүн /1 эрэгтэй 2 эмэгтэй/ 3-12 насны 3 хүүхдийн хамт Портер маркийн автомашинтай 2023 оны 12 дугаар сарын 21-ний 12:00 цагт Ховд аймгийн Үенч сумаас хөдөлгөөн үйлдэн хилийн заставын хариуцсан хэсэгт автомашин нь замын хажуу руу гулган орж эвдэрч хээр хоносон байна.

Энэ талаараа 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт сүлжээнд гарч хилийн цэргийн …дүгээр салбарт мэдэгджээ. Улмаар Хилийн цэргийн … дугаар ангийн штабаас хилийн цэргийн …дүгээр салбарын сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Г.Цогмандахаар ахлуулсан эрэн хайх аврах бүлгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт хөдөлгөөн үйлдүүлж улсын хилд төөрсөн иргэдийг 16:00 цагт нутгийн гүнд хилийн заставаас 80 километр зайд осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, халуун хоол, цайгаар туслалцаа үзүүлжээ.

Мөн эвдэрсэн автомашиныг засварлан 18:30 цагт өвөлжөөндөө байрлах ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Тус эрэн хайх ажиллагаанд хилчдэд хүч нэмэн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин А.Энхтөр Б.Ариунболд нар оролцжээ.

Эх сурвалж: ХХЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *