Categories
мэдээ цаг-үе

Увсын Түргэн суманд хамгийн их буюу 46 см цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 03 дугаар сарын 17-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаас бусад нутгаар 0.0-46.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэнд 46.0 см, Хяргасд 45.0 см, Сагилд 42.0 см, Малчин, Баруунтуруунд 39.0 см, Улаангомд 36.0 см, Зүүнговьд 35.0 см, Давстад 33.0 см, бусад хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-7.0 мм цас оров. Үүнээс хамгийн их нь Дорнодын Халхголд, 4.0-7.0 мм, Хэнтийн Баян-Адрагад 1.2 мм, Дорнодын Матадад 1.0 мм, бусад нутгаар 0.0-0.8 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-9 хэм, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 2 хэм дулаан байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуурын хотгор, Хөвсгөд, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-30 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-8 хэм, бусад нутгаар 15-22 хэм хүйтэн байв.

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 19 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0 мм ялимгүй цас орсон, өнгөрсөн шөнө цас ороогүй байна. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 2-3 хэм дулаан, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 22 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн хоносон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *