Categories
мэдээ нийгэм

Хакухогийн цаашдын хувь заяа тодорхой бус үлдлээ DNN.mn

Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөл Мияагино дэвжээг түр хугацаанд хааж Хакухо болон түүний шавь нарыг хэсэг хугацаанд Исэхгахама дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт Мияагино дэвжээ бүрмөсөн биш түр хугацаанд хаах гэсэн үг байгаа нь Хакухо М.Даваажаргалын цаашдын үйл хэргээс шалтгаална гэдгийг ойлгуулж буй бололтой.

Тэрбээр энэ өдрөөс эхлэн Исэхгахама ояаката болон Асакаяма ояаката (хуучны Кайо озэки) нарын удирдлага дор ажиллаж башё болгоны дараа агуу ёкүзона шинэхэн багшийнхаа үүрэгтээ хэрхэн зохицон дасаж буйг дүгнэсэн тэдний тодорхойлолтын дагуу эцсийн шийдвэрээ гаргах юм байх.

Түүнчлэн Озэки Киришима Б.Лхагвасүрэн дараагийн башёгоос эхлэн Какүрюү Анандын шинэ дэвжээ болох Отобаяма-бэйд харьяалагдах нь. Учир нь хуучин дэвжээний багш Митиногу ояката дөрөвдүгээр сард 65 нас хүрч тэтгэвэрт гарч байгаатай холбогдуулан дүрмийн дагуу дэвжээгээ хааж тэднийхээс салбарлан гарсан Какүрюүгийн дэмжээнд бултаараа шилжихээр болсон гэв.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *