Categories
мэдээ нийгэм

Казахстаны Ерөнхийлөгч жил бүрийн илгээлтээ танилцуулжээ DNN.mn

Энэ сарын 2-нд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын хамтарсан хуралдаан дээр “Шударга Казахстан: Хууль, дэг журам, эдийн засгийн өсөлт, олон нийтийн өөдрөг үзэл” нэртэй илгээлтээ казахстаны ард түмэнд танилцуулжээ.

Тэрээр Нийтийн хяналтын тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Шинжлэх ухаан технологийн бодлогын тухай, Дулааны эрчим хүчний тухай болон бусад 102 хууль баталсаныг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр Казахстаны парламент нийгмийн асуудал тэр дундаа хүүхэд хамгааллын асуудалд ихээхэн анхаарал хандуулсан гэж онцлон тэмдэглэв. Ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон системтэй алхмуудыг хийсэн гэлээ. Мөн ололт амжилтдаа сэтгэл ханан гараа хумхин сууж болохгүй, хийх ажил маш их байгааг тэрээр санууллаа.

Улс орны нийгэм, эдийн засгийг цаашид хөгжүүлэх, мөнгө, төсвийн бодлогын тэнцвэргүй байдлыг арилгах, хөрөнгө оруулалтын орчин, бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах, аж үйлдвэрийн чадавхийг бүрэн нээх, дэд бүтцийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, улс орны хүний ​​нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, үндэсний эрүүл мэндийг бэхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэдийн нийгмийн дэмжлэгийн тогтолцоог дахин эхлүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тогтолцоог сайжруулах, байгаль, экологийн хүмүүжлийг төлөвшүүлэх, төрийн удирдлагын үр ашгийг эрс нэмэгдүүлэх, түүнчлэн нийгэмд хууль, хэв журмын үзэл суртлыг цогцоор нь тогтоох болно гэж онцлон тэмдэглэв.

Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил дэвшлийг хангах, иргэдийн бүтээлч чадавхийг бүрэн нээн илрүүлэх, ард түмний аж амьдралыг бодитоор дээшлүүлэх нь төрийн үндсэн зорилт гэж Казахстаны Ерөнхийлөгч хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *