Categories
мэдээ нийгэм

Жолооны үнэмлэхээ киоск машинаас авах боломжтой боллоо DNN.mn

Жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дууссан болон үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд киоск машинаас хэвлэн авах боломжтой болжээ.

Ингэхдээ жолооны үнэмлэх дээрх торгуулиа бүрэн төлсөн байх ба иргэний үнэмлэхээ авч очих ёстой. Мөн И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа очих шаардлагатай аж.

Тус жолооны үнэмлэх олгох киоск машиныг Драгон авто вокзал болон Тэнгэр худалдааны төвийн хоёр давхарт байршуулсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *