Categories
мэдээ спорт

Ирэх хавар Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглох багууд DNN.mn

Дараах багууд ирэх хавар Аваргуудын лигийн хасагдах шатанд тоглоно.


“А”хэсэг

Бавари, Копенгаген, Галатасарай, Манчестер Юнайтед

“B”хэсэг

Арсенал, ПСВ, Ланс, Севилья

“C”хэсэг

Реал Мадрид, Наполи, Брага, Унион Берлин

“D”хэсэг

Реал Сосьедад, Интер, Бенфика, Ред Булл

“E”хэсэг

Атлетико, Лацио, Фейеноорд, Селтик

“F”хэсэг

Боруссия Д, ПСЖ, Милан, Ньюкасл

“G”хэсэг

Манчестер Сити, РБ Лейпциг, Янг Бойз, Црвена Звезда

“H” хэсэг

Барселона, Порту, Шахтер, Антверпен

(Хүснэгтийн эхний хоёр байранд бичигдсэн багууд цаашид хасагдах шатанд тоглох эрхээ халааслаж буй юм)

2023-2024 улирал дахь Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд өнгөрөгч долоо хоногт өндөрлөж эхний дүгнэлт хийж болох боломжийг бүрдүүллээ. Тэгэхээр аль улсийн ямар баг азтай, чадалтай, овсгоотой, тэнхээтэй байв, хэний баг хүсэн хүлээсэн итгэлийг хөсөрдүүлэв ээ гэдгийг товчхон тоймлоё.

Шууд л эхний хэсэг болох “А”-д хамгийн том сенсаац багтсан. Тун тарчигхан гэж дүгнэж байсан Данийн “Копенгаген” баг хэцүү хэсгээс шалгаран плей-оффт багтав. Мөн энэ хэсгийг өнгөлөх магадлалтай баг гэж бичиж дүгнээд байсан Ман Юнайтед бүр сүүл мушгин ирэх жил Европа лигт ч багтах боломжгүй болтлоо уналаа. Испанийн “Севилья” уг нь чанга ч гэлээ энэ жил тун хариуцлагагүй тоглож бас “бай ч үгүй банз ч үгүй” үлдэж байх юм. Бусад хэсгүүдэд харин цочирдмоор гэхээр явдал гарсангүй, хэсгээсээ гарах ёстой гэсэн багууд шалгарч байна. Испаничууд Аваргуудын лигт дөрвөн баг сойсон нь бүгд цааш тоглох эрхээ халаасласан бол Италиас гурав, Англиас хоёр, Германаас хоёр баг ирэх жилийн хавар Аваргуудын лигийн плейоффт тоглоно. Эцэст нь аль баг хэдий хэрийн шагнал авч чадав гэдгийг жаахан өгүүлье.

Энэ жилийн Аваргуудын лигийн хэсэгт багтаж чадсан баг болгон 15.6 сая еврогийн урамшуулал авч байгаа. Үүнээс гадна хэсгийн тоглолтдоо хожсон тохиолдолд 2.8 сая, тэнцсэн тохиолдолд нэг сая еврогийн шагналтай. Мадридын “Реал” баг хэсгийн бүх тоглолтдоо ялсан ба сүүлийн арван жилийн дундаж үзүүлэлт өндөр гээд нийтдээ 36.38 сая еврогийн шагналыг энэ удаа авч буй нь үнэмлэхүй амжилт гэж байх юм.

Б.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *