Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн хөтөлбөрийн бүтцийг баталсан. Үүний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал, 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан.
Нийслэлийн I-II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин орон нутгийн I-II ангийнхан энэ сарын 23-наас нэгдүгээр сарын 17-ныг дуустал амрах юм. Тэгвэл нийслэлийн III-V ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Нийслэлийн VI-IX ангийн сурагчид энэ сарын 30-наас нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах бол орон нутагт нэгдүгээр сарын 17-ныг дуустал амарна.
Харин X-XII ангийн сурагчид нийслэлд нэгдүгээр сарын 6-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амрах юм. Тэгвэл орон нутгийн сурагчид мөн нэгдүгээр сарын 17-ныг дуустал тус тус амарна гэдгийг албаныхан мэдээллээ.