Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: АТМ эвдсэн этгээдийг баривчилсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 23-ны 02:43 цагийн үед “АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн” гэх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоожээ.

Тодруулбал тус хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай эрэгтэй О гэгч үйлдсэн байна.

Одоогоор түүнийг баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 14-нөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 5, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 07:25 цагт мандаж 18:42 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ичигсэд хөдлөх улирал (10ц 17м) эхлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилж байна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхонд худалдах “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 50 малчин оролцож 190.9 тонн махыг борлуулаад байна.

Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв, Баянзүрх дүүрэг Жуковын талбай, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах, Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв, Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн гэсэн 8 байршилд үргэлжилж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *