Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр нохой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 4, Бархасбадь гариг. Билгийн тооллын 25, Булаагч одтой одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 06:24 цагт мандаж 19:26 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ханш нээх улирал (15ц 5м) эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулжээ DNN.mn

Суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэх нь зам тээврийн осол гаргах шалтгаан болохоос гадна малаас хүнд халдварлах өвчин гарах, тархах эрсдэл үүсгэдэг. Иймд Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх суурьшлын бүс рүү орж ирсэн эзэнтэй болон тамгагүй адууг гаргаж тус дүүргүүд дэх түр саатуулах хашаанд байршуулж буй.

Мал гаргахад дотоодын цэрэг, цагдаа, нийслэлийн болон дүүргийн холбогдох байгууллагуудын нийт 381 албан хаагч ажиллажээ. Томоохон газар нутгийг хамардаг хороодод уг ажлыг зохион байгуулахдаа цаг хугацаа хэмнэх, үр дүнтэй эргүүл хайгуул хийх, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор дрон ашиглаж байгаа юм. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт 800 орчим адууг түр саатуулах хашаанд байршуулж, цагдаагийн байгууллагатай хамтран эздийг нь тогтоож байна.

Баянзүрх дүүрэгт 17:00 цагийн байдлаар 227 адууг эзэнд нь хүлээлгэн өгч бүртгэлжүүлэн, 26 адууны эзнийг хайж буй. Харин Хан-Уул дүүрэгт 218 адууны эзнийг нь тогтоосон бол 73 тооны адууг мал гаргах ажлын дундаас авч зугтжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *