Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 04 сарын 09-нөөс 2024 оны 04 сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан хувьсгал нь гадаад паспортыг иргэдэд олгосноор эхэлсэн, одоо тэгвэл гадаад паспортыг хурааж авснаар ардчилал төгсөж байна уу DNN.mn

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сая “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгууллаа” хэмээн мэдэгдэж ард түмнээ цочоолоо. Энэ одоо ардчилсан төрийн бодлого мөн үү. Төрийн сайд нь улаан нүүрээрээ ингэж мэдэгдлээ шүү дээ. Шууд утгаараа иргэдийнхээ улаан паспортыг хурааж авна, гадны Элчин сайдын яамдууд руу “Монгол залуусын виз олголтыг зогсооно уу” гэж албан хүсэлт явуулна гэсэн үг үү. Оросын төрийн албан хаагчид Путины зөвшөөрөлгүй хил гарах эрхгүй байдагтай адил уу. Оросын туршлагыг Монголд хэрэгжүүлж эхэллээ гэсэн үг үү. Хойд Солонгос шиг бодлого хэрэгжиж эхэллээ гэж ойлгох уу…

Ийм олон асуултыг Монголын төрөөс асуух, айдас дагуулсан мэдэгдлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ийнхүү хийлээ. Ерэн онд хийгдсэн Ардчилсан хувьсгал ийнхүү мөхөл рүүгээ явж эхэлдэг юм байна гэж олон хүмүүст бодогдлоо. Ер нь бол 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ, тэдгээрийн хийсэн хувьсгалчдын туйлын хүсэл мөрөөдөл нь ганц юу байсан гээч “Хоёр хөршөө давж, цаана нь байх Америк, Япон, Солонгос, Герман, Швед, Франц, Англи… есөн хэлийн улстай харилцах, хамтрах, тэнд очиж сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, тэдэнтэй нөхөрлөх” л байсан юм. Үе үеийн бүх хувьсгалчдын тэрхүү түүхэн хүсэл мөрөөдөл нь 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар биелж, өнөөдөр монголчууд, Монголын залуу үе таван тивд тааваар хөлхөж, мянга мянгаараа сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж, эх оорон руугаа сая сая долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол хэдэн зуун жил гадны нөлөөнд байсан монголчуудын хувьд гайхамшиг төдийгүй дахин алдаж болохгүй эрх чөлөө билээ. Монголчуудын энэхүү эрх чөлөөний эсрэг үйлдэл хийх нь бүү хэл, үг хэлж ч болохгүй. Ийм хандлага гаргасан улстөрч Монголын ард түмэнд “алуулна”. Үүнийгээ ч улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг гэж ойлгодог. Тэгсэн үгүй юм шиг байна. Бүр үйлдэл хийж “Залуусыг Монголоос гадагш явуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Энэ сайд, дарга нар ингэтлээ бяр орчихсон юм уу. Харалган болчихсон юм уу.

Монголын залуус эх орондоо сайхан амьдарч байна уу. Үгүй шүү дээ. Монголд өрөнд орж, турж үхэх үү, зээлээс зээлийн хооронд залуу насаа үдэх үү гэсэн гутамшигтай нүүр тулчихаад байна. Энэ бэрхшээлийг цаг алдалгүй шийдэх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх тухай Яамны сайд ярьж, танилцуулж байх ёстой байтал “Залуусыг гадагш явуулахыг хориглоно” гэлээ. Энэ бол коммунист дэглэмийн үнэр, үг үйлдэл. Зохиомлоор аливаа зүйлийг хянана гэдэг бол коммунизм. Эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар асуудал шийдэгдэнэ гэдэг бол ардчилсан нийгэм. Монголын залуусын хэн нь ч утаатай, түгжрэлтэй, замбараагүй зохион байгуулалттай, засаглалын хэлбэр нь бэхжээгүй, анхны хэрэгцээгээ хангаж чадахгүй нийгэм, улс оронд амьдрахыг хүсэхгүй. Тийм учраас гадагшаа явж байна. Монголын оюун санаа гадагш урсаж байна. Хийж бүтээж чадах насан дээрээ ирсэн монгол залууст наад зах нь хөнгөлөлттэй зээл олдож байна уу. Тэд бусад орны үе тэнгийн залуусынхаа адилаар юм хийж бүтээмээр, хангалттай ашиг орлоготой ажил хийж үзмээр байна. Гэтэл тийм боломжийг эх орон нь олгохгүй байна. Залуус маань өнөө маргаашийн талхны таван цаас харж болохгүй. Тэднийг тийм байлгах тэнэг бодлогыг төрөөс хэрэгжүүлж болохгүй. Эхлээд залуусын нийгмийн асуудал, амьжиргаанд нь хүрэлцэхгүй цалин хөлс, ажлын байрыг наад зах нь бэлэн болгочих. Ингэж чадвал эх орондоо тэд амьдарна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Солонгосын виз мэдүүлэгт нүүрс тээврийн жолооч нар хуйгаараа орсон байна. Уг нь Монголын говьд цалин хөлс гайгүй, ганц болж бүтэж байгаа салбар байна гэж өчигдрийг болтол ойлгож явтал бас болохоо байчихсан юм байна. Үүний өмнө Монголын багш, эмч, сувилагчид гэх хоёр том салбарын хэдэн мянган боловсон хүчин гадагшаа  урсаж одсон. Одоогоор энэ тоо 120 мянгад хүрсэн. Энэ хоёр салбарт нийтдээ 300 мянга гаруй хүн ажилладаг юм шүү дээ. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны статистикаар бол төрийн байгууллагын 100 мянга орчим хүн гадагшаа ажиллахаар явсан гэж мэдээлсэн. Энэ тоо чинь л байхгүй юу даа. Энэ тоо цааш нэмэгдэнэ. Өнөөдөр Монголд байгаа залуусын амнаас гарч байгаа ганц үг бол “Шалавхан гадагшаа явах минь, энэ улс орноос хурдхан зайлах минь” гэсэн үгс байгаа. Энэ бол эмгэнэл төдийгүй төрийн харалган бодлого, авлигач нийгмийн бодит дүр зураг юм.

Энэ байдал цааш үргэлжилбэл Монголд 40-50 насныхан, мөн тэтгэврээ хүлээгсэд үлдэнэ. Хөдөлмөрлөх хүчний тэгш бус харьцаа Монголд ийнхүү нүүрлэсэн учраас одоо төр засгаас маш хурдтайгаар ухаалаг, зөв, алсын хараатай бодлогыг хэрэгжүүлмээр байна. Нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, орчны асуудлаа хурдан цэгцлэхгүй бол ажил хийх залуучуудгүй улс болно.

Монгол Улсын иргэн хаана боломж байна, тийшээ явцгаах нь Үндсэн хуулиар олгогдсон, ардчилсан нийгэм дэх хувь хүний үндсэн эрх шүү. Өнөөдрийн халамжийн бодлого бол сүйрэл гэдгийг одоо ойлгох цаг болсон. Эдийн засгийн элдэв тоон үзүүлэлтээ одоо айл өрх бүрийн хаалгаар оруул. Өнөөдрийн хамгийн том тулгамдсан асуудал бол үнийн өсөлт, хөөрөгдөл. Дээр нь татварын аймшигтай их дарамт. Иргэдээ цалин, орлоготой байлгахын төлөө зүтгэж буй компани, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр бул хар чулуу болж байгаа 4-5 төрлийн татвараа одоо буулга. Цалин авч байгаа залуугаас нийт цалингийнх нь 47 хувийг элдэв татварт хураагаад авчихаж байгаа төрөөс, эх орноос залуус зугтахгүй өөр яах юм бэ, Х.Булгантуяа сайд аа.

Өдөржингөө махийтал ажиллаад 1 сая төгрөгийн цалин авч байхад ямар ч ажил хийдэггүй халамжлуулагч 700 мянган төгрөг аваад хэвтэж байгааг Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа та хэрхэн тайлбарлах вэ. Ингэж хөдөлмөрөө шулуулж, боолчлогдохыг Монголын залуус хүсэх үү. Ийм аймаар татварын дарамтад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааг явуулж, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай нэмж чадах уу.

Энэ бүгдийн эсрэг төрөөс тэгээд ямар зөв бодлого хэрэгжүүлж байна гэсэн чинь харин “Монгол залуусыг гадагш явахыг хориглоно” гэв. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үнэхээр буруу ойлголт төрүүллээ. Үүний оронд ам.долларыг хэрхэн буулгах, шатахууны үнийг хэрхэн буулгах… гэхчлэн суурь үнийн асуудлаа ярих, нийгмийн сэдэв болгох ёстой. Тэгж байж үнийн хөөрөгдөлт зогсоно, бууна. Залуусын нийгмийн асуудлууд алхам алхмаар шийдэгдэнэ.

Өнөөдөр ард түмний сэтгэлд юу хургав гэхээр “Хил гааль дээр гадагшаа явах залуусыг баривчлан буцаах юм байна” гэсэн аймшигтай бодол. Олон иргэний бодолд “Ардчилсан хувьсгал гадаад паспортыг бидэнд өгснөөр эхэлж байлаа, одоо гадаад паспортыг биднээс хурааж авснаар ардчилал ингээд төгсөх юм байна” гэсэн өдөөлт явагдаж эхэллээ шүү. Энэ бол байж боломгүй бодол. Ийм яриа иргэдийн дунд өрнөж эхэлсэн нь өөрөө гутармаар үйл явц…

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

03-р сарын 11-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр -21…-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -12…-17 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8…-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23…-25 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 22, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, Найралт эх одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 07:48 цагт мандаж 18:24 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. Тэрсүүд өдөр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр гахай өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 17, Санчир гариг. Билгийн тооллын 8, Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандаж, 18:16 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна DNN.mn

2024 оны 02 дугаар сарын 17-ноос 2024 оны 02 дугаар сарын 21-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

 01-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -36…-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -29…-34 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18…-23 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ DNN.mn

Энэ сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • 2-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар,
  • 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3, 4-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *