Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар Ташкентын “Их дуулга”-ыг өнжинө DNN.mn

Ирэх сарын 1-3-нд Узбекистаны нийслэл Ташкентэд ОУЖБХ-ны “Их дуулга” тэмцээн болно. Тус тэмцээнд манайхнаас эрэгтэй зургаа, эмэгтэй ес, нийт 15 бөх зодоглох байв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нарын бөх зодоглохоор мэдүүлэгт багтжээ. Харамсалтай нь Ц.Цогтбаатар тус тэмцээнийг өнжих нь. Тэрээр ноднингийн сүүлчээр Токиод болсон “Их дуулга”-ын үеэр бэртсэн билээ. Ташкентын дэвжээнд 69 орны эрэгтэй 258, эмэгтэй 242, нийт 500 хүчтэн барилдана.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *