Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа DNN.mn

Мэргэжлийн бокст хүч үзэж буй Э.Цэндбаатар өнөөдөр PROBOX холбоонд 10 дахь тулаанаа хийсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Канадын тулаанч Мохамед Соумаорог ялсан бол өнөөдөр Пуэрто Рикогийн боксчин Алберто Меркадог хожлоо.

Нийт найман үе тулалдах тулааны гуравдугаар үед өрсөлдөгчийг нь эмчийн үзлэгээр цааш тулалдах боломжгүй гэж үзсэнээр Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 10 дараалан ялж байна.

Э.Цэндбаатар олимпийн боксын сорилгод ялснаар Тайландад болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Уг тулааны дараа Тайландад буй шигшээ багийнхан дээр очиж, “Парис 2024” эрхийн төлөө хүч сорих юм.

One reply on “Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь ялалтаа байгууллаа DNN.mn”

Олигтой юмнууд олдохгүй л юм бхдаа дандаа миа юмнуудтай үзэхийг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *