Нүхэн гарц барих ажилтай холбоотойгоор галт тэрэгний гурван чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихтай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 17-24-ний 09:20-21:20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт орохоор болжээ.
Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэн Улаанбаатараас 21:40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09:33 цагт хүрнэ. Замын-үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11:00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11:25 цагт хүрнэ.
286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21:55 цагт хөдөлж, Сайншандад 08:30 цагт хүрэх аж.
Иймд, зорчигчдыг цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөхийг УБТЗ-аас мэдээллээ.