Categories
гадаад мэдээ цаг-үе

Гадаад худалдааны бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад хуралдааны тэнцэл дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Түүнчлэн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс гурван тэрбум ам. доллар , экспорт 781.7 сая ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Экспорт өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая ам.доллар, алт 181 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин лаазалсан махан бүтээгдэхүүн 46.2 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 44.2 сая ам.доллароор буурсан байна.

Харин импорт өсөхөд суудлын автомашин 382.3 сая ам.доллар, ачааны автомашин 297.6 сая ам.доллар, дизелийн түлш 196.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая ам.доллар, автобензин 91.5 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 75.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *