Categories
мэдээ эдийн-засаг

Гаалийн байгууллага улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ DNN.mn

Гаалийн байгууллага 2023 онд 268 удаагийн үйлдлээр татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 1.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

Мөн 17 удаагийн үйлдлээр 2630 хүн тун, 6 кг орчим мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн хориглож хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 102 удаагийн үйлдлийг илрүүлэн зохих арга хэмжээ авсныг Гаалийн байгууллагын тайлангийн хурлын үеэр мэдээлэв.

ГЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл байгуулж 2 удаагийн тусгай шалгалт зохион байгуулж 234 иргэнийг ажилд томилсноор үүссэн сул орон тооны 75 хувийг нөхжээ. Улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх гаалийн ажилтныг чадавхжуулах, мэргэшүүлэх VR (виртуал риалити) технологид суурилсан сургалтын танхим шинээр нээсэн байна.

Гаалийн байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд энэ онд 11 төсөл үйл ажиллагаа хэрэгжүүлснийг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал онцоллоо. Тухайлбал, Замын-Үүд, Боршоо боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолбор барилга, АХБ-ны санхүүжилтээр Сүхбаатар боомтын “Нэг цэгийн үйлчилгээ”-ний барилгыг улсын комисс хүлээн авсантай холбогдуулан тавилга, рентген, бусад шаардлагатай техник хэрэгсэлийг хангажээ. Ирэх онд Гашуун сухайт, Бичигт боомтын бүтээн байгуулалт, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих Булган, Цагааннуур, Хавирга боомтыг шинэчлэх ажлыг Боомтын сэргэлтийн үндэсний хороотой хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *