Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчид www.eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд,
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт /МХБШ нь үнэ төлбөргүй бөгөөд ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг/ байна.
- Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй/ байна.