Гуравдугаар сард бөхийн барилдаан зохион байгуулагдах хуваарийг МҮБХ-ноос мэдээлсэн. Энэ сард аймгийн барилдаануудаас гадна Цэргийн баяр, Наурызын баярт зориулсан зэрэг 10 барилдаан болно.
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь:
03.13 Пүрэв 13:00 цагт
Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн нээлттэй барилдаан,
03.15 Бямба 13:00 цагт
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
03.16 Ням 13:00 цагт
Цэргийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
03.21 Баасан
АЙМАГ, СУМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООДЫН АНХДУГААР ЧУУЛГАН
03.22 Бямба 13:00 цагт
Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
03.23 Ням 11:00 цагт
Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
03.27 Пүрэв 11:00 цагт
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
03.28 Баасан 13:00 цагт
Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
03.29 Бямба 15:00 цагт
“Бест буйдан” ХХК-ийн нэрэмжит “АЛТАН БАЗЕР” чансаа өндөр шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан,
03.30 Ням 13:00 цагт
“Богд хан уулын хишиг” Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.