Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн цахилгаан шатны шинэчлэл, засварын ажил дуусжээ.
Edunburgh Elevator үйлдвэрийн 1.0 м/с хурдтай, 1000 кг, 630 кг, 400 кг, 150 кг даацтай хүн зөөврийн зориулалтын болон бага ачааны зориулалттай эмчилгээний, хоол судлалын тасгийн, хоол зөөврийн нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч ашиглалтад оруулсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Төвхөн трейд ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлжээ.