Categories
мэдээ нийгэм

Эд зүйлээ алдсан иргэдийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст хандахыг хүслээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид 50 гаруй үйлдэлд холбогдох хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа аж. Энэ хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдүүдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулж байжээ. Хулгайн 50 гаруй үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хандахыг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *