Categories
мэдээ нийгэм

“Дүүргийн болон төрөх эмнэлгүүдэд нярайн шарлагын аппаратыг тогтмол нийлүүлдэг” гэв DNN.mn

Нярайн шарлалтын хяналт болон шарлагын аппаратын хангамж, хүрэлцээний талаар Эрүүл Мэндийн сайд мэдээлэл өглөө.

Сайд С.Энхболд “Нярайн шарлалт физиологийн болон механик гэсэн хоёр янз байдаг. Дөнгөж төрсөн нярай эмнэлгээс гараад өрхийн эмчийн хяналтад ордог. Улсын хэмжээнд өрхийн буюу анхан шатны 200 гаруй, 330 сумын эмнэлэг байна. Эдгээрт хангамжийг нэгмөсөн хийж чадахгүй байгаа. Өрхийн эмнэлэг хувийн хэвшлийн байгууллага. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөлөөр гурвалсан гэрээ хийн, Эрүүл Мэндийн Даатгалын сонгон шалгаруулалтад орж тэнцээд санхүүжилтээ авдаг.

Энэ жилээс эхлэн анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх нэг иргэний тарифыг хоёр дахин нэмсэн. Ингэснээр хүний нөөц болон зарим дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг анхан шатны эмнэлгүүд өөрсдөө авах боломжийг бүрдүүлсэн. Тухайн шалгаруулалтад тэнцсэн байгууллага гэрээ хийж ажиллах ёстой юм.

Дүүргийн болон төрөх эмнэлгүүдэд нярайн шарлагын аппаратыг тогтмол нийлүүлдэг. Тодорхой хэмжээний төсвийг ЭМЯ-нд тусгаж, худалдан авах зохицуулалтуудыг хийдэг.

MRI аппаратын тухайд өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *