Английн Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнг дугуйтай зорьсон аялагч Б.Очирваань ирэх мягмарт гаригт эх орондоо ирнэ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа “Зургаадугаар сарын 9-ний 17:00 цагт Манчестер хотоос хөдөлнө. Истанбул хотоор дамжин зургаадугаар сарын 11-ний өглөө 07:00 цагт Монголдоо бууна. Нисэх дээр буугаад хурдны зам дуустал машинаар яваад 10:00 цагаас Нисэхийн тойрогоос талбай хүртэл дугуйтайгаа явна . Нисэхийн тойргоос эсвэл талбай орох замаас маань дугуйтайгаа нэгдээд хамт жийж болно.
Миний санаа талбай дээр аль болох олуулаа дугуйтай парад үүсгэж очвол Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань хараг бас дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгоосой гэсэн үүднээс ингэж явахаар болсон юм. Дугуй бол байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай гээд олон талын давуу талыг бий болгож байдаг” хэмээн бичжээ.
3 replies on “Дугуйгаар аялагч Б.Очирваань ирэх долоо хоногт эх орондоо ирнэ DNN.mn”
alo789 chinh th?c: alo789 chinh th?c – alo789in
https://interpharmonline.shop/# canada drug pharmacy
canada cloud pharmacy
canadian online pharmacy [url=http://interpharmonline.com/#]Inter Pharm Online[/url] canadian pharmacy reviews